Төрийн албан хаагчдын ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгодог болгоно

2022-10-24 1083 0

Ирэх онд төрийн алба хаагчдад олгох цалин, урамшууллын хувьд дараах дөрвөн төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

  1. Төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цалинг нэг суурьтай болгох юм байна. Ингэснээр 165 ялгаатай цалингийн системтэй байсныг 20 ялгаатай цалинтай болгож буй. 
  2. Төрийн албан хаагчдын ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгодог болгож өөрчлөхөөр болжээ. Одоогоор 5-10, 10-15 гэсэн жилээр энэхүү нэмэгдлээ авдаг юм. Энэ өөрчлөлтийг хийснээр 1 жил ажилбал 1%, 2 жил ажилбал 2%, 3 жил ажилбал 3% зэргээр нэмэгдэж тооцох аж. 
  3. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй болон байгууллагын туслах чиг үүргийг хэрэгжүүлж буй ердийн ТҮ-ний ажилчдын цалинг 6-8%-иар нэмэгдүүлэхээр оруулж иржээ. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаж байгаа аж. 
  4.    Төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл өгөх боломжтой болох аж. Орон нутгийн суурь зардал дээр нь 20%-иар тооцож улсын төсвөөс олгон, үлдсэн 80%-ийг тухайн орон нутгийн төсвөөс олгох боломжтой юм байна.

Дээрх арга хэмжээнүүдэд 168 мянга орчим төрийн албан хаагчид хамрагдах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07