БНСУ-д байгаа 1000 иргэнээ авчирна

2020-03-11 787 0

Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар тусгай үүргийн онгоцыг дөрвөн удаа нисгэж БНСУ-д байгаа хүндэтгэх шалтгаантай мянган иргэнээ эх оронд нь авчрах шийдвэрийг гаргалаа. Мөн Япон улсад байгаа иргэдээ ч эх оронд нь авчрах бөгөөд иргэд тухайн улс бүртээ шинжилгээ хийлгэхээс гадна Монголд ирээд шинжилгээ хийлгэж, 14 хоног тусгаарлагдах юм байна. Тухайн улсад оношлуулах зардлыг Засгийн газраас гаргах бол ирэх зардал болон тусгаарлах байрны зардлыг иргэн өөрөө хариуцна.

Мөн Европын холбооны улсаас ирэх хүндэтгэх шалтгаантай иргэдийг Москва, Истанбулаар тусгай үүргийн онгоцоор авахаар ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хэсгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ахалж буйг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10