Ц.Даваасүрэн: Б.Жавхлан сайд Бичил санхүүгийн хөгжлийн сангаас 900 тэрбум төгрөгийн зээл авсан

2022-10-20 870 0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүн Ц.Даваасүрэн Сангийн сайдтай холбоотой нэгэн мэдээллийг хийв.  Тэрээр “Микрофон тасалдаг учраас би лайв хийгээд ярьж байна” гэж онцлоод,

“Хууль зөрчсөн шийдвэр гаргасан гишүүдийг Үндсэн хуулийн заалтын дагуу буцаан татах саналыг би УИХ-д тавьсан. Мөн Цэцэд хүсэлт гаргасан. Энэ хоёр асуудлыг УИХ хэлэлцмээр байна. Үндсэн хуульдаа халдсан хүмүүсийг төрөөс цэвэрлэдэг байх хэрэгтэй. Үүнийг дарж болохгүй.

Төсөв дагаж орж ирсэн Хөгжлийн Банкны дахин санхүүжилтийн баталгаа гаргах асуудлыг хэлэлцэх асуудлаас хасах хэрэгтэй. Хөгжлийн Банкийг үе үеийн улстөрчид дампууруулсан. АН-ын үед МҮДН-ынхан Худалдаа хөгжлийн банктай нийлж байгаад байхгүй болгосон. Манай үед 2017 онд одоогийн Сангийн сайд Б.Жавхлан 11 гишүүнтэй хамт жижиглэн мөлжих хуулийн төслийг Хөгжлийн Банкны хуульд оруулсан. 

Ингээд дарга, сайд нар сонгуулийнхаа менежерийг тавьж эхэлсэн. ТУЗ-ийн дарга, зээлийн захирал гэх мэт. Жишээлбэл, Ч.Мөнхбаяр гээд Б.Жавхлан сайдын их сургуулийн ангийн найз нь зээлийн газрын захирал. Чингис банканд 49 тэрбум төгрөгийг байршуулаад байхгүй болгосон. Олон компани зээл авсан.

Сангийн сайдын асуудал үүгээр зогсохгүй. ЖДҮ, Хөгжлийн Банкны асуудал бий. Бичил санхүүгийн хөгжлийн сангаас хүртэл банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан 900 тэрбум төгрөгийн зээлийг гурван удаа авсан байна. Жилийн зургаан хувийн хүүтэй. Энэ шалгалтыг эдгээр хүнээс эхлэх ёстой. 23 компанийг АТГ-т шалгуулахаар өгсөн. Дээр нь ноолуур, алтны компаниуд нэмэгдэнэ. Татвар төлөгчдийн мөнгөөр Хөгжлийн Банкны зээлийг төлж болохгүй. Шалгалтын явцаас харахад улстөрчдийн компаниуд зээлээ төлөхгүй байна” хэмээн ярив.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06