Завхан аймгаас Баян-Өлгий рүү цэрэг тээвэрлэж явсан автомашин замын хажуу руу орж осолджээ

2022-10-19 844 0

2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгаас Баян-Өлгий аймаг дахь зэвсэгт хүчний 340 дүгээр анги руу цэрэг тээвэрлэж явсан автомашины зүүн урд дугуйнд гэмтэл гарч замын хажуу руу орж осолджээ.

Тус осол Завхан аймгийн Ургамал сумын нутаг дэвсгэрт 19 цагийн үед гарсан байна. Нийт 39 шинэ цэрэг тээвэрлэж явсан ба ослын улмаас 2 цэрэг гэмтэж толгойдоо оёдол тавиулсан тухай Завхан аймгийн AIR1 телевиз мэдээлжээ.

Гэсэн ч энэ мэдээллийн дор иргэд “Худлаа мэдээлэл өгсөн байна. Дүүгийн маань далны яс бяцарсан. Хэдий болтол цэргүүдийг ачааны машинаар зөөх вэ, хэддүгээр зуунд амьдарч байгаа билээ. Хариуцлагагүй байна” зэрэг сэтгэгдлүүд бичсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10