НӨАТ-ын сугалаагаар нийт 36499 азтан тодорлоо

2022-10-12 1399 0

НӨАТ-ын сугалааны тохирол шинэчилсэн хувилбараар өнөөдөр явагдлаа. Сугалаанд иргэдийн 2022 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг оруулсан юм.

Улсын хэмжээнд есдүгээр сарын 36,738,824 баримт системд бүртгэгдсэн байна.

Сугалааны талаар ТЕГ-ын НӨАТ-ын хэлтсийн дарга Л.Мөнхтуул “НӨАТ-ын сугалаа шинэ журмаар явагдаж байна. Худалдан авалт хийх бүртээ баримтаа авч, системд бүртгүүлсэн баримтын тооноос хамаарч урамшууллын дүн нэмэгдсэн. Идэвхгүй болсон бөмбөлгийг хасах замаар супер азтаныг тодруулна” гэв.

Тохирлын дүнг танилцуулж байна.

  • 3 орон таарсан – 32,869
  • 4 орон таарсан – 3,267
  • 5 орон таарсан – 320
  • 6 орон таарсан – 40
  • 7 орон таарсан – 2
  • 8 орон таарсан – 1 азтан тодорлоо.

Супер азтаны баримтын дугаар 77346548 байв.

Системд бүртгүүлсэн 36,738,824 баримтаас 36,499 баримт орон таарч, азтан болов. Өнөөдрийн тохирлоор Улаанбаатар хотоос хамгийн олон буюу 30,393 азтан тодорчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11