“Охидын” хэмээх тусгайлсан үзлэгийг боловсролын орчинд зохион байгуулах ёсгүйг зарлалаа

2022-10-11 839 0

Өнөөдөр олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр.

“Охидын” гэх тусгайлсан үзлэгийг боловсролын орчинд зохион байгуулах ёсгүйг зарлаж байна. Өсвөр насны охид, хөвгүүд эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан, өөрөө хүссэн үедээ сайн дураараа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, анхан шатны тусламж үйлчилгээ авдаг байх ээлтэй орчныг бүрдүүлнэ хэмээн БШУЯ-наас мэдэгдлээ.

2018 онд UN Human Rights Council, UN Women болон ДЭМБ-уудаас охидын үзлэг нь эмэгтэйчүүдийг

  • өвтгөсөн,
  • доромжилсон,
  • сэтгэл зүйн гэмтэл учруулсан,
  • бэлгийн халдашгүй байдалд бүдүүлгээр халдсан,
  • хүчирхийлэлт үйлдэл гэж үзэн, ач холбогдолгүй тул таслан зогсоохыг уриалсан байдаг.

Охидын үзлэг нь хүний эрхийн зөрчил, жендэрийн ялгаварлан гадуурхалт гэдгийг боловсролын байгууллагууд онцолж байна.

ЭМДЕГ-аас “Эрүүл мэндийн даатгалын сангийн бодлого охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэгддэг. Тухайлбал, жирэмсний хяналтын багц болон эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог хөх, умайн хүзүүний хорт хавдрын тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь бүрэн хариуцаж байна. Ингэснээр охид, эмэгтэйчүүд ЭМД-аараа аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, үзлэг оношилгоонд хамрагдахаас гадна олон төрлийн өвчний үед даатгалаараа тусламж, үйлчилгээ авч эмчлүүлэх бүрэн боломжтой” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11