Тэтгэвэрт гарчихаад давхар цалин авдаг байдлыг хуулиар хориглож, зогсооно

2022-10-10 965 0

УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

2023 оны Монгол Улсын төсвийн хуулийг дагаж орж ирсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Төсвийн хуулийг дагасан 102 хуулийн төсөл бий. Үүн дотор Улсын төсөвтэй холбоотой 18 хууль, гүйцэтгэх засаглал болон төрийн хяналт шалгалтын тухай 82 хууль дагалдаж орж ирсэн. Намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар төсөв дагасан нийт 102 хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн.

Мөн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газраас оруулж иржээ. Тодруулбал 55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэй тэтгэврээ тогтоолгоод үргэлжлүүлэн ажиллаад давхар цалин авч буй хүмүүсийг ажлаас нь чөлөөлөх зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд оруулах юм байна. Тэтгэврийн насанд хүрсэн бол ажлаасаа гарах ёстой. Энэ бол зарчмын хувьд зөв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10