Гурилын үнийг хүчээр бууруулах ямар ч боломжгүй, сүүлийн 5 жил гурилын үнэ өсөөгүй

2022-10-10 867 0

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун гурил үйлдвэрлэлийн суурь зардлууд өссөн учир үнэ нэмэгдэхээс гарцгүй байдалд хүрсэн гэлээ.

Тэрбээр “Мах, гурилын үнэ нэмэгдэхэд иргэд хүндээр хүлээж авдаг. Улаан буудайн үнэ өссөн учраас гурилын үнэ өссөн. Түлшний үнэ 40, ургамал хамгааллын бодис 80, бордоо 100 хувь үнэ нь өссөн. Ингээд улаан буудайн зардал дунджаар 50-60 хувиар өссөн. Тиймээс улаан буудайн үнэ 40 хувиар өссөн.

Гурилын үйлдвэрлэлийн зардлын 70 хувийг улаан буудай бүрдүүлдэг. Сүүлийн 5-6 жил гурилын үнэ огт өсөөгүй байсан тул гэнэт өссөн үед иргэдэд хүндээр тусаж байна.

Энэ жилийн хувьд гурилын үнэ дахин нэмэгдэхгүй байна гэж бодож байна. Бууруулах, үнийг барих боломжгүй” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Гүнжийн нуур орчимд 280 хүүхдийн суудалт

2026-04-20

“Хатант интернэшнл” баг Алтан цом, 500 сая төгрөгийн эзэн болов

Монголын Үндэсний бөхийн холбооны Алтан цомын төлөөх цуврал барилдаан амжилттай болж өндөрлөлөө.

2026-04-20

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16