Д.Сарангэрэлийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татуулахаар ҮХЦ-д ханджээ

2022-10-06 703 0

Монгол Улсын иргэн Э.Түвшинбаяраас ХНХЯ-ны сайд асан Д.Сарангэрэл Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар дүгнэлт гаргуулахаар Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцэд ханджээ.

Мэдээлэл гаргасан иргэн Э.Түвшинбаярт Өмгөөллийн “Монгол элч консалтинг” ХХН-ийн өмгөөлөгчдөөс хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллахаар болсон байна.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос 2022.09.26-ны өдөр зохион байгуулсан “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлэгт Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамны сайд асан Д.Сарангэрэл оролцож Нийгмийн халамжийг зорилтот бүлэг рүү шилжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын арга хэмжээ” сэдэвт илтгэл тавихдаа “…ядуурлын түвшнээс доогуур айл өрхийг “…улны айл…” гэж нэрлэдэг хэмээн мэдээлэл хийсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн үндэслэлээр иргэн мэдээлэл гаргасан байна.

ХНХЯ-ны сайд асан Д.Сарангэрэл нь өөрийн хэлсэн үгээрээ Монголын ард түмнийг ялгаварлан гадуурхаж, хүний эрх, эрх ашиг сонирхлыг зөрчсөн, цаашлаад Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцсан, Үндсэн хууль зөрчсөн Улсын Их хурлын гишүүнийг эгүүлэн татуулах гэсэн дүгнэлт гаргуулахаар ханджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10