4825 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа түр зогсож байна

2020-03-11 1265 0

Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасантай холбогдуулан  гуравдугаар сарын 16-ыг хүртэлх хугацаанд  хүнс, ахуйн барааны худалдаа, нийтийн халуун ус, дугуй засвар, смарт карт борлуулах цэгээс бусад үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа. Энэ дагуу Улаанбаатар хотод нийт 4825  аж ахуйн нэгж байгууллагын үндсэн үйл ажиллагаа түр зогсоод байна.

Энэ талаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Үйл ажиллагааг нь түр зогсоосон байгууллагуудад хүнсний худалдаанаас бусад томоохон их дэлгүүрүүд, үсчин гоо сайхан, гутал захиалга засвар, хими цэвэрлэгээ, гэр ахуйн мод модон хэрэглэл, алт мөнгө үнэт эдлэлийн дэлгүүр  гэрэл зураг угаах үйлчилгээнүүд, барьцаалан зээлдэх газар, автомашины худалдаа, бүх төрлийн авто  засварын газар, түргэн үйлчилгээний цэгүүд  хамаарна.

Түр зогсоох хугацаанд иргэн, аж ахуйн нэгж байгууллага ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг  зохион байгуулах хэрэгтэй. Айл өрхүүдийн хувьд  ахуйн халдваргүйжүүлэлтийг хийхдээ жавелин болон белизнаг хэрэглэж болно. Харин  аж ахуйн нэгжүүдийн хувьд жавелин,  натри болон   бусад химийн халдваргүйжүүлэх бодисыг хэрэглэх хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнөөдрөөс эхлэн энэ 4825 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт хийж, лацаа тавина. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүд үүргээ биелүүлж, хамтран ажиллахыг хүсье” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07

Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 5

2026-08-07

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06