Сургамжит үлгэр: Боломж үргэлж байдаг…

2022-10-04 959 0

Өндөр цалинтай ажилд орох, сайхан хүүхэнтэй суух, нэр алдраа түгээх мөрөөдөлтэй нэгэн залуу байжээ.

Нэгэн цастай өдөр ажилд орох ярилцлага өгөхөөр явж байтал урд нь настай эр бүдрэн унажээ. “Согтуу биз” гэж бодоод туслалгүй яаран одож, ярилцлагадаа орж бүтэлгүйтээд хүссэн ажилдаа ч орсонгүй.

Зуны нэг сайхан үдэш цэцэрлэгт хөгжилтэй, сонирхолтой жүжиг үзэв. Жүжиг дуусаж хүмүүс алга ташин тарах мөчид хэн нэгэн мөрөнд нь хүрлээ. Эргээд хартал жүжгийн гол баатар хөгшин алиалагч эмэгтэй байв. Тэрээр “Жүжиг таалагдав уу” гэж асуутал залуу харах ч үгүй, ярих дургүй байгаагаа илэрхийлэн гэрийн зүг алхав.

Нэгэн бороотой өдөр залуу халуун усанд орж дулаан хөнжилдөө орохыг бодон явж байтал шүхэр ч байхгүй, ганцаараа уйлж суусан эмэгтэй залуугаас мөн л тусламж хүсэв. Залууд халуун дулаан орон гэр нь бодогдон цааш явав. Залуу аз жаргалгүй амьдарсаар үхэж гэнэ. Тэнгэрт очоод сахиусан тэнгэртэй уулзаад:

-Би ёстой утгагүй, аз жаргалгүй амьдралыг тууллаа. Гурван мөрөөдөлтэй байсан, аль нь ч биелсэнгүй гэв.

Гэтэл сахиусан тэнгэр нь:

-Чиний мөрөөдлийг биелүүлэхийн төлөө би бүхнийг л хийсэн. Зөвхөн чамд гар, нүд, сэтгэл хэрэгтэй байсан юм даа.

-Юу тэр вэ?

-Зам дээр унасан настай эрийг санаж байна уу. Тэр бол чамайг ажилд авах компанийн захирал байсан юм. Чи түүнд гараа л өгч босгосон бол болох байлаа. Хөгшин алиалагч эмэгтэйг санаж байна уу. Тэр чамд дурласан гоо бүсгүй байсан юм. Чи түүнийг сайн харсан л бол … Орцны гадаа уйлж суусан эмэгтэйг санаж байна уу. Тэр бол алдартай зохиолч байсан юм. Чи түүнд хань болж, гэртээ оруулсан бол тэр чиний тухай алдартай бүтээл бичих байлаа. Чиний сэтгэл л хэрэгтэй байсан. Чи их хайхрамж, халамжгүй амьдарсаан гэж хэлэв.

Залуу гүнээ санаа алдаад, гүн харанхуйд уусан алга болов.

Сургааль: Эргэн тойрондоо анхааралтай, сэтгэлтэй бай, чамд үргэлж боломж олгож байдаг юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжийг (Хүүхдийн зуу) энэ долоо хоногийн амралтын өдрүү

2026-07-24

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22