Гурилан бүтээгдэхүүний үнэ 30-50 хувь өснө

2022-09-30 538 0

Мон­­го­лын гурилан бүтээгдэхүүн үйлд­­­вэр­­лэгчдийн холбооноос гурилан бүтээгдэхүү­­­­ний үнэ нэмэгдэж бай­­­­­­­­гаа­­­­ талаар мэдээллээ.

Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид “Монгол Улсын хэмжээнд 900 орчим үйлдвэр цех гурилан бүтээгдэхүүний салбарт үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үйлдвэрүүдэд 30 мянган хүн ажиллаж байна. Энэ бол маш хариуцлагатай салбар. Сүүлийн хоёр, гурван жил маш хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Борлуулалт, үйлдвэрлэл доголдож, зарим үйлдвэр хаагдах нөхцөлд хүрсэн. Дэлхийн дахинд үнийн асуудалтай нүүр тулж байна. Хил гаалийн ойлгомжгүй байдал, тээвэр ложистикийн доголдол зэрэг асуудлыг улмаас гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна.

Аж ахуй эрхлэгчид туслах түүхий эд, материалаа гаднаас авдаг. Эдийн засгийн байдал болон хурдан муудах шалтгааны улмаас туслах түүхий эдийг их хэмжээгээр нь авах боломжгүй. Хил гаалиар бараа бүтээгдэхүүн хэзээ орж ирэх нь тодорхойгүй. Ургамлын тос, элсэн чихэр, тоног төхөөрөмж зэргийг бид урд хөршөөс авдаг. Мөн сав баглаа боодол бас хомсдолд орж байна. Сав баглаа боодлыг сүүлийн үед дотооддоо хангаж байгаа боловч эдгээр хүмүүс сав баглаа боодол хийх түүхий эдийг урд хөршөөс авдаг. Үйлдвэрлэл доголдож байна. Тээврийн үнэ маш их өссөн. Хоёр жилийн өмнө гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Эрээнээс Улаанбаатар руу шууд тээвэр хийдэг байсан. Гэтэл өнөөдөр Эрээн-Замын-Үүд, Замын-Үүд-Улаанбаатар гэсэн хоёр тээврийн зардал бидний нуруун дээр байна. Тээврийн үнэ хоёр, гурав дахин нэмэгдсэн. Шатахууны үнэ мөн нөлөөлж байна.

Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шатахууны үнэ ямар хамаатай юм бэ гэж хүмүүс хэлдэг. Гэтэл энэ салбар жилийн 365 хоног тасралтгүй ажилладаг. Хүргэлтийн дийлэнх машин дизель түлш хэрэглэдэг. Гэтэл дизель түлшний үнэ 1260 төгрөгөөр нэмэгдсэн. Дараагийн шалтгаан бол валютын ханшийн өсөлт. Хүнсний үйлдвэрлэгчид түүхий эд, туслах бүтээгдэхүүнээ гаднаас авдаг учир төлбөр тооцоогоо валютаар хийдэг. Валютын ханшийн зөрүүний улмаас бид маш их алдагдал хүлээж байна. 

Мөн хүнсний салбарт ажиллах хүчний дутагдал үүслээ. Хүнсний салбарт ажиллах нарийн мэргэжлийн боловсон хүчин хангалтгүй. Гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээс өөр аргагүй болсон. Гурил хамгийн гол түүхий эд. Гурилын үйлдвэрүүдийн үнэ кг тутамд 50 хувь нэмэгдэнэ гэж мэдээлсэн. Тэгэхээр энэ бүх нөхцөл байдлаас үүдэн гурилан бүтээгдэхүүний үнэ 30-50 хувь өснө” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18