АНУ өөрийн улсын иргэдээ Оросоос яаралтай гарахыг анхааруулжээ

2022-09-29 548 0

Москва дахь АНУ-ын Элчин сайдын яам өөрийн улсын иргэдээ Оросоос яаралтай гарахыг санууллаа.  

ОХУ-ын ерөнхийлөгч Путин орос эрчүүдийг хэсэгчилсэн дайчилгаанд дуудсаны дараа уг сэрэмжлүүлэг гарчээ. Сэрэмжлүүлэгт АНУ-ын иргэдийг Орос руу зорчихгүй байх, ОХУ-д оршин суудаг болон аялж яваа хүмүүс тус улсаас нэн даруй гарахыг хүсжээ.

Орос улс АНУ-ын давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, консулын тусламж авахыг хориглож, хилээр гарахаас сэргийлж магадгүй. Мөн давхар иргэншилтэй хүмүүсийг цэргийн албанд татаж магадгүй гэж үзэж байна. Нөхцөл байдал улам ширүүсч, тэр дундаа тээврийн сонголтууд гэнэт хязгаарлагдмал болж магадгүйг Элчин сайдын яам анхаарууллаа. Тиймээс “Хэрвээ та Оросоос гарахыг хүсч байгаа бол аль болох яаралтай бие даасан зохицуулалт хийнэ үү” гэж иргэддээ анхааруулсан байна.

Мөн АНУ-ын иргэдийг улс төрийн болон нийгмийн шинж чанартай бүх эсэргүүцэл, жагсаалаас зайлсхийхийг уриалсан байна. Ингэхдээ ОХУ-д тайван жагсаал хийх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хангалттай бус гэдгийг онцолжээ. Оросын эрх баригчид өмнө нь жагсаалд оролцсон АНУ-ын иргэдийг баривчилсан удаатай аж.

Эх сурвалж: CNN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Парламентын 34 жилийн түүхэнд УИХ-ын гишүүдийг тэмбүүтэй гэж гүтгэсэн тохиолдол байдаггүй юм байна

Өнгөрсөн баасан гарагаас эхлэн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нарын тухай “TPHA+ буюу тэмбүү өв

2024-11-25

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22