Францын иргэнийг ХӨСҮТ-д авчирсан, биеийн байдал нь хүндэвтэр байгаа

2020-03-11 785 0

Эрүүл мэндийн яамнаас коронавирүсийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Буянжаргал “Коронавирүст халдвараар өвчилсөн нь тогтоогдсон Францын иргэнийг 09:38 цагт ХӨСҮТ-д авчирсан. Биеийн байдал нь хөнгөвтөр /ХӨСҮТ-ийн захирал Нямхүү мөн энэ үеэр хүндэвтэр байгаа гэж хэлэв/ байгаа ч амин үзүүлэлтүүд нь хэвийн, уушгинд нэвчдэстэй байдалтай байна. Батлагдсан нэг тохиолдолтой ойрын хавтал 171 хүн байгаагийн 98 нь ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Тэдний шинжилгээний хариу эхнээсээ гарч байгаа. Одоогийн байдлаар 23 хүний шинжилгээний хариу “СӨРӨГ” гарсан.

Бид Ухань хотын эмч нартай цахимаар ярилцсан. Бас уламжлалт анагаах ухааны эмчилгээний аргыг ашиглахаар ярилцаж, эм тангийн нөөцийг бүрдүүлж байна.

Өнөө өглөө Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 170 иргэнийг үзлэгт хамруулж, Багабаян сувилалд 31, ХӨСҮТ-д 9 хүний ажиглалтыг үргэлжлүүлж байна. Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг хүнийг тусгаарласан, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 63 хүн байна гэлээ.

Мөн тэрээр ”Тангараг өргөсөн төрийн албан хаагчид иргэн таны төлөө л ажиллаж байгаа. Тиймээс тэднийг доромжлох, заналхийлэх үйлдэл гаргахгүй байхыг хүсээд “Эв найртай байж хамтдаа энэ нөхцөл байдлыг даван туулъя” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10