Тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй иргэн тусгаарлах өрөөнд гутлынхаа үдээсээр амиа егүүтгэжээ

2022-09-18 873 0

Тарваган тахал өвчнөөр өвчилсөн байж болзошгүй иргэн … нь Ховд аймгийн БОЭТ-ийн 103 хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн тусгаарлах өрөөнд гутлынхаа үдээсээр амиа егүүтгэжээ.

Тодруулбал: Энэ сарын 15-нд Ховд аймгийн “Мөст сум”-ын “Улаан хүрээ” гэх газраас иргэн … хавхаар тарвага агнаж улмаар махыг нь чанаж идсэн байна. Үүний дараа иргэн … нь бөөлжиж халуурч, гүйлгэж эхэлжээ. Харин маргааш нь буюу энэ сарын 16-ны өдөр Мөст сумын төвөөс замын унаанд дайгдан Ховд аймгийн төвд ирээд БОЭТ-ийн 103 төвд үзүүлсэн байна.

Тухайн иргэн нь тарваганы мах идсэний улмаас халуурч бөөлжсөн тул БОЭТ аймгийн “Зооноз өвчин судлал”-ын төв рүү дуудлага өгч сорьцын шинжилгээ хийлгэхэд түргэвчилсэн тестээр булчирхайн шүүрдэсээс эерэг хариу гарчээ. Харамсалтай нь тухайн иргэн БОЭТ-ийн 103 хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн тусгаарлах өрөөнд байхдаа гутлын үдээсээрээ амиа егүүтгэжээ.

Эх сурвалж: Ховд.мн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06