Франц иргэний I хавьтал болох 26 хүнээс вирүсийн халдвар илрээгүй

2020-03-11 643 0

Өчигдөр манай улсад коронавирүсийн халдвар Францын иргэнээр зөөвөрлөгдөн орж ирснээр Монгол улс энэ вирүсийн халдвар бүртгэгдсэн 111 дэх орон болсон. Франц иргэнтэй гар барьж уулзсан, орчуулагч, хоол хүргэлтийн ажилтан зэрэг хүмүүсийг нэгдүгээр хавьталд тооцон тусгаарлаж, шинжилгээнд хамруулаад байгаа. 

Тэгвэл тус иргэнтэй харилцсан буюу нэгдүгээр хавьтлын 26 хүний онош СӨРӨГ буюу халдваргүй гарсан талаар Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Франц иргэнтэй хамт нэг нислэгээр ирсэн 120 гаруй зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүнийг тусгаарлан, ажиглалтад авч, хүн тус бүрээс сорьц аван шинжилгээнд хамруулаад байгаа юм.

Мөн тухайн иргэнийг хоёр биеэ үнэлэгч авсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр түгээд байсан. ЦЕГ болоод Тагнуулын ерөнхий газраас тус иргэнийг хаагуур явсан, хэнтэй уулзсаныг нарийвчлан тогтоосон бөгөөд тухайн иргэн биеэ үнэлэгч аваагүй болох нь тогтоогджээ.  

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо болж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийг ашиглалтад оруулах, шилдэг уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл, Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэх, үнэргүйжүүлэх ажлын явц гээд 17 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудлын жагсаалтад нууцын зэрэглэлтэй асуудал ч багтсан байна.

Засгийн газраас маскаа зүүж, гараа угааж, бие биедээ эерэг мэдээлэл түгээж дархлаагаа дэмжихийг зөвлөлөө. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06