АН-ын Үндэсний бодлогын хорооны дэд даргаар Ч.Сайханбилэгийг батламжилжээ

2022-09-15 947 0

Ардчилсан намын Бодлогын хороодын дарга нарыг сонгож, Үндэсний бодлогын хорооны дэд даргаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг батламжилжээ.

Тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүд 11 бодлогын хороонд орж ажиллахаар саналаа урьдчилсан байдлаар өгч, 2022 оны есдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд анхны хурлаа зохион байгуулсан байна.

Бодлогын хороодыг УИХ болон Засгийн газрын бүтцийн дагуу зохион байгуулж, ҮБХ-ны гишүүдийн өөрсдийнх нь санал болон боловсрол, мэргэжил, тухайн салбарт ажилласан туршлага зэргийг үндэслэн дараах бодлогын хороодод ажиллах боломжийг бүрдүүлжээ.

Үүнд:

  1. Хууль зүйн бодлогын хороо
  2. Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хороо
  3. Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын хороо
  4. Инновац цахим бодлогын хороо
  5. Аюулгүй байдал, гадаад бодлогын хороо
  6. Төсвийн бодлогын хороо
  7. Төрийн байгуулалтын бодлогын хороо
  8. Үйлдвэржилтийн бодлогын хороо
  9. Эдийн засгийн бодлогын хороо
  10. Нийгмийн бодлогын хороо
  11. Боловсрол, соёл, шинжлэх ухааны бодлогын хороо гэсэн 11 бодлогын хороонд ҮБХ-ны гишүүд хуваагдан ажиллах бөгөөд өчигдөр хуралдсан ҮБХ-ны хурлаар хороодын дарга гишүүдийг батламжилсан байна. 
зураг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10