М.Лхагвагэрэл дэлхийн аваргын алтан медалийн төлөө өрсөлдөнө

2022-09-16 911 0

Сербийн Белград хотноо болж буй Бөхийн ДАШТ-ий эмэгтэй, чөлөөт бөхийн барилдаанууд үргэлжлэн явагдаж байна. Эмэгтэйчүүдээс манайхан хоёр мөнгөн медаль хүртсэн. 50 кг-ийн жинд Д.Отгонжаргал, 53 кг-ийн жинд Б.Хулан нар Монголын багт “ихэр” мөнгөн медаль авчирсан билээ.

Мөн 57 кг-ийн жинд Э.Даваачимэг, 59 кг-ийн жинд Б.Эрдэнэсувд нар хүрэл медалийн төлөө барилдаанд ялагдан тавдугаар байрт шалгарлаа. Өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн 70, 79, 86, 125 кг-ийн жингийн урьдчилсан барилдаан эхэллээ. Хамгийн хүнд буюу 125 кг-ийн жинд ДАШТ-ий хүрэл медальт, “Токио-2020” олимпийн тавдугаар байрт шалгарч байсан Мөнхтөрийн Лхагвагэрэл 1/8 -д Узбекистаны Х.Рахимовтой оноолт таарсанч өрсөлдөгч нь өмнөх барилдаанд гэмтэл авсан тул дэвжээнд гарсангүй манай бөхөд ялалт ирлээ.

Шөвгийн наймд Лхагвагэрэл Казахстаны О.Болтинтой учраа тааран 4:2 оноогоор ялж, хагас шигшээд үлдэв. Учраа нь Гүржийн Гено Петриашвили. Олимпийн мөнгө, хүрэл медальтай, Дэлхийн гурван удаагийн аварга, мөн мөнгөн медаль нэг, хошой хүрэл медальтай айхтар ” амьтан”. Ноднин Токиогийн олимпод хүзүүндээ зүүсэн алтаа сүүлчийн хоромд алдаж, уйлах, уурлах нь зэрэгцэж заалаар дүүрэн юм болж байхыг дэргэдээс нь харж байлаа.

Манай Лхагвагэрэл аваргатай үнэхээр бахадмаар барилдаж, 4:2 оноогоор хожиж, алтан медалийн төлөө маргааш Туркийн Таха Акгюльтай өрсөлдөх боллоо.

Ахгюль бас л ланжгар бөх. Риогийн олимпийн аварга, Токиогийн олимпийн хүрэл медальтай, Дэлхийн хошой аварга, хошой мөнгө, хошой хүрэл медальтай. Сая хагас шигшээд Ираны бөх дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Амир Зарег 4:2 оноогоор хожиж гарч ирсэн. Манай Лхагвагэрэл “Токио-2020” олимпийн наадамд Ахгюльд 0:5 оноогоор ялагдсан. Маргааш “даагаа нэхнэ”. Аваргыг хаяж, аварга болдог юм даа, Урагшаа! Лхагвагэрэл ээ!

Ц.Энхтүвшин, “Таван цагариг” Гэрэл зургийг Д.Нямбилэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж эхэллээ

Өнөөдрөөс иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сан

2026-06-16