Тайландын хатныг дуурайн хувцасласан эмэгтэйг хоёр жилээр хорихоор болжээ

2022-09-14 560 0

2020 онд Бангкокт болсон улс төрийн жагсаалд ягаан өнгийн торгон даашинз өмсөж оролцсон 25 настай Жатупорн Саеоюнг гэх эмэгтэйд холбогдох шүүх хурал даваа гарагт болжээ.

Улсынхаа хатныг дуурайж, ихэс дээдсээ доромжилсон хэрэгт буруутгагдсан түүнд хоёр жилийн хорих ял оноох шийдвэр гаргасныг олон улсын хүний эрхийг хамгаалагчид шүүмжилж байна.

Жатупорн өөрийг нь буруутгасан энэ хэргийг эрс няцааж хатныг дуурайж хувцаслаагүй зөвхөн үндэсний хувцсаа өмссөн хэмээн мэдүүлжээ.

Тайланд улс хаант засаглалыг нь доромжилж, шүүмжлэхийг хуулиараа хатуу хориглодог. Жатупорн хоёр жилийн өмнө болсон жагсаалын үеэр хатны өмсдөг шиг ягаан торгон даашинз өмсөн, шүхэр барьсан үйлчлэгчийг дагалдуулан улаан хивсэн дээгүүр алхаж жүжиглэсэн юм.

Тухайн үед хаант засаглалын үйл ажиллагааг шүүмжилсэн улаан хивсний жагсаал хааны охидын нэгнийх нь зохион байгуулж байсан загварын шоутай зэрэгцэн болж байсан юм.

Эх сурвалж: Eagle.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хүй долоо худагт болж буй наадамд 256 хүчит бөх зодоглож байна

Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, "Их хурд-10" шигшмэл хурдан морьдын уралдаан, Монгол

2025-08-08

Самандын хүү цөөрмийг далай, довцогийг толгод болгох шидтэй

Цаанаасаа төрчихсөн хүн үнэхээр л ондоо байдаг юм билээ. Төрөлх нутгийнхаа 100 жилийн ойгоор Ардын ж

2025-08-05

СОНЖОО: Та ямар хүн бэ? Сайхан сэтгэлтэй юу, шунал тачаал ихтэй юу

Та ямар хүн бэ. Юуны өмнө та эдгээр дүрсийг сайтар ажиглаад өөрт таалагдаж буй дүрсийнхээ дугаарыг т

2025-08-05