СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ховд аймагт тарваган тахал бүртгэгдлээ

2022-09-14 1113 0

2022 оны есдүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Цэцэг сумаас тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Дуудлагын дагуу Зоонозын өвчин судлалын төвийн хариу арга хэмжээний баг Цэцэг суманд очин голомтонд ажиллаж байгаа аж. 

Өвчтөн Г-ийн булчирхайн шүүдэст тавьсан сорилоор эерэг хариу гарчээ. 

Улмаар иргэн Г-ийн булчирхайн шүүдэс, шулуун гэдэсний арчдас, цэр, цус, хөөмийн арчдас зэрэг сорьцийг авч Зоонозын өвчин судлалын төвийн лабораторит нян судлалын шинжилгээ хийж 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 22:00 цагт фагний ургалтыг харахад тарваган тахал, хуурмаг сүрьеэгийн фагт өртсөн тул тухайн өвчтөн нь тарваган тахлаар өвчилсөн болох нь батлагджээ.

Нэгдүгээр хавьтлын 11 хүнд шинж тэмдэг илрээгүй байна гэж Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээллээ. Хариу арга хэмжээний баг Цэцэг суманд сургалт сурталчилгаа, голомтын халдваргүйжүүлэлтийг тогтмол хийн ажиллаж байгаа аж. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10