Л.Оюун-Эрдэнэ: 2023 онд түгжрэлийг бууруулахад 586 тэрбум төгрөг зарцуулна

2022-09-13 589 0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурал, Засгийн газрын зарим гишүүд, Нийслэлийн Засаг дарга нарын хамт Улаанбаатар хотын дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзлаа.

Энэ жилээс Улсын төсвийн төсөлд олон нийтийн санал, хүсэлтийг авахаар шийдвэрлэсэн бөгөөд төрийн байгууллагын анхан шатанд ажиллаж буй эдгээр хүмүүсийн саналыг өнөөдөр сонссон юм.

Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, авто болон төмөр замаар холбох, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг нэмэх, аж үйлдвэрийн салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, ногоон хөгжил, төрийн бүтээмжийг сайжруулах бодлогын ажлууд хийгдэж буйг Ерөнхий сайд танилцууллаа.

“Шинэ сэргэлтийн бодлого”-д хөдөө орон нутгийг хөгжүүлэх замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж түгжрэлийг бууруулах бодлого тусгагдсаныг онцлоод 2022 оны улсын төсөвт түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг суулгасан бол 2023 оны төсөвт 586 тэрбум төгрөг суулгана гэлээ.

Үүний хариуд үр дүн, хариуцлага нэхнэ. Нийслэл, дүүрэг, хороодын Засаг дарга,  хэсгийн ахлагч нар хамтран ажиллах хэрэгтэйг анхааруулав. Уулзалтад оролцогчид хэсгийн ахлагч нарыг төрийн албан хаагчийн ангилалд оруулах, Улаанбаатар хотын түгжрэл, нийтийн тээвэр, гэр хорооллын дахин төлөвлөлт, алслагдсан хороодын хөгжил, хавтгайрсан халамж, боловсон хүчний асуудал зэрэгт анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэллээ.

Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажилласанд талархал илэрхийлэв.

зураг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэсгийн ахлагч нарыг төрийн албан хаагчийн ангилалд оруулах асуудлыг судалж үзэн 2023 оны улсын төсвийн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгахыг Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох сайд нарт даалгалаа.

Мөн алслагдсан хороодын хөгжилд түлхүү анхаарахаа илэрхийллээ. Харин төрийн бодлогыг бодит ажил болгон, дунд, анхан шатны байгууллага, ажилчдын идэвх, оролцоо, хамтын ажиллагаа, уялдаа холбоо шаардлагатай гэв.

2023 оны улсын төсвийн төсөлд санал авах уулзалтууд үргэлжилнэ.

зураг
зураг
зураг

Эх сурвалж: ЗГХМОНХГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Гарьд магнай”-н гоё дүрүүд

ЖИЖИГХЭН ХҮНЭЭС МУУ САНАА ГАРДАГ Б.Магсаржав гуайг найруулагч нь ямар ч сонгон шалгаруулалтгүйг

2025-11-07

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

2025-11-04

Хакүхо М.Даваажаргал “Баатруудын шагнал”-ын эзэн болов

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалд “Nippon Foundation” сангийнхан “

2025-10-30