Засаг дарга Э.Болормаа зургаан өдөр архи борлуулахыг хориглосон захирамжийг хүчингүй болгожээ

2022-09-13 716 0

Ховд аймагт сар бүрийн 1, 15, долоо хоног бүрийн Баасан гарагт нийт зургаан өдөр архи борлуулдаггүй байсан. Энэ нь архидалттай тэмцэх шалгарсан арга биш. Тийм учраас архидалттай тэмцэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон захирамжийг хүчингүй болгож, цуцаллаа хэмээн аймгийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны хуудаст нийтэлжээ.

Энэ тухай тус аймгийн Засаг дарга Э.Болормаа “Аливаа зүйлийг хориглож, хаах тусам асуудал дагуулдаг. Нууцаар архи худалдаалах, орон гэртээ болон гол ус бараадах зэргээр ахуйн хүрээний архидалт нэмэгдэж байгаа нь нууц биш.

Хуулийн дагуу, соёлтой хэрэглээг нэвтрүүлж зах зээлийн зарчмаараа ажиллах нь зүйтэй гэж үзсэн учраас ийм шийдвэрийг гаргалаа” гэж мэдэгджээ.

Улаанбаатар хотод сар бүрийн 1-нд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахгүй, түүгээр үйлчлэхгүй байх захирамжийг 2022 оны хоёрдугаар сарын 14-нд цуцалсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцлээ. Үндс

2025-10-17

Д.Амарбаясгалан УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дөнгөж сая хуралдлаа. Хурлын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан

2025-10-16

Б.Чойжилсүрэн: Энэ өвөл цахилгаан таслахгүйг хичээнэ, гэхдээ хязгаарлахыг үгүйсгэхгүй

Өнөөдөр 14:00 цагийн орчимд Улаанбаатар хотын хэд хэдэн дүүрэг, хороонд эрчим хүч тасарлаа. Цахи

2025-10-16