Гүйцэтгэлийн үнэлгээгээр тэргүүлсэн багшид цалингийн 20-25 хувийн нэмэгдэл олгоно

2022-09-12 957 0

БШУЯ-наас ЕБС-ийн багш нарын дунд хийсэн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг танилцууллаа. Улсын хэмжээнд 655 сургуулийн 30 мянга гаруй багшийг сурагчид, тэдний эцэг, эх, удирдлагуудынх нь оролцоотойгоор үнэлж, зургаан түвшинд эрэмбэлжээ. Эрэмбээс шалтгаалан цалингийн нэмэгдлийг багш тус бүрт тооцож олгох юм.

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

Сурагчидтайгаа хэр зэрэг ажилласан, өөрийгөө хэр зэрэг хөгжүүлсэн, сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон, эцэг, эхчүүдтэй хэрхэн харилцсан зэрэг дөрвөн шалгуураар багш нараа зургаан түвшнээр эрэмбэллээ.

Нийт 1.3 сая хүн үнэлгээнд оролцсоноос эцэг, эхчүүд, сурагчид дийлэнх хувийг эзэлж байна. Улсын 655 сургуульд багшилж буй 30 мянга гаруй багшид үнэлгээ хийсэн.

Нэгдүгээр ангилалд орж буй багш нарт 25, хоёрдугаар ангилалд орж буй багш нарт 20, гуравдугаар ангилалд орж буй багш нарт 15 хувийн нэмэгдэл олгоно.

Улсын хэмжээнд нэгдүгээр түвшинд 947 багш, хоёрдугаар түвшинд 2982 багш, 5-6 дугаар түвшинд 17 мянган багш багтсан байна. Багш нарын нэрийг ил зарлахгүй бөгөөд багш бүрд үнэлгээний дүнг нь хүргүүлнэ.

5-6 дугаар түвшинд эрэмбэлэгдсэн багш нарт цалингийн нэмэгдэл олгохгүй ч мөн цалингаас нь хасахгүй гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07