“Үл таних эмэгтэй” драмын театрын жүжигчин болов

2022-09-12 1842 0

“Үл таних эмэгтэй”, “Хоёр ертөнц” гээд олон арван дэлгэцийн бүтээлээрээ үзэгчдийн танил болсон жүжигчин О.Долгор Улсын драмын эрдмийн театрын жүжигчин болжээ. 

Театрт орсон даруйдаа бүтээх түүний анхны дүр нь Б.Мөнх-Амьдралын зохиол “Миний аав супер баатар” хүүхдийн жүжгийн Шоргоолж хүүгийн найз чийгийн улаан өт гэнэ.

Дашрамд дурдахад, УДЭТ 2022 оны нэгдүгээр сард долоон жүжигчнээр бүл нэмсэн билээ. Жүжигчин Б.Эрдэнэцэцэг, Г.Отгонцэцэг, Т.Хулан, Д.Хосбаяр нар театртаа эргэн ирж Д.Мөнх-Од, Н.Ялалт, Б.Бат-Өлзий шинээр театрын босго алхсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03