iPhone 14 шинэ цувралыг танилцууллаа

2022-09-08 841 0

Apple компани шинэ загваруудаа танилцууллаа. Энэ удаад mini загвараас татгалзаж iPhone14 Plus төрлийг нэмжээ. Үндсэн загварууд хэмжээний хувьд өмнөх хувилбартай адилхан ч бүгд зургаан цөмийн A15 чипээр тоноглогджээ.

Өнгөний хувьд хар, цагаан, цэнхэр, үзмэн ягаан, улаан өнгийг санал болгож буй. Түргэн тусламжийн дугаарт автоматаар залгадаг тусгай мэдрэгч, сүлжээгүй газраас хиймэл дагуулаар дамжуулан тусламж дуудах үйлчилгээ нэмэгдсэн шинэ загварууд SIM карт хийх үүргүй болсноороо онцлог. 

Шинэ загваруудад есдүгээр сарын 9-нөөс захиалгаа авч, есдүгээр сарын 16-нд худалдаалагдаж эхлэх юм. Гар утаснаас гадна тус компани Apple Watch Series 8, Apple Watch SE, Apple Watch Ultra ухаалаг цагнуудаа танилцууллаа. Мөн iOS 16 шинэ үйлдлийн системээ есдүгээр сарын 12-ноос идэвхжүүлнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжийг (Хүүхдийн зуу) энэ долоо хоногийн амралтын өдрүү

2026-07-24

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22