Б.Баасандорж: Нэг хүн, нэг компанийн эрх ашиг бус нийтийн эрх ашиг чухал

2022-09-07 825 0

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газартай хамтран улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, агуулахын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Шалгалтын үр дүн, авсан арга хэмжээний талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Б.Баасандорж, Хүнсний аюулгүй байдлын хяналтын газрын дарга Б.Алтантуяа, НМХГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Даваасүрэн нар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Хамтарсан шалгалтаар нийт 49 аж ахуйн нэгжийн агуулахад хадгалагдаж буй 14037.18 тонн махнаас дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн байна. Улмаар,

  • 1.БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөлтэй 12 аж ахуйн нэгжийн 6590.6 тонн үхэр, хонь, ямааны мах нь стандартын шаардлагыг хангаж байгаа тул экспортлох үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэгт танилцуулж, шийдвэрлүүлсэн.
  • 2.Мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох зөвшөөрөлгүй 7 аж ахуйн нэгжийн дулааны аргаар боловсруулж бэлтгэсэн 541.5 тонн үхэр, хонь, ямааны мах, 16 аж ахуйн нэгжийн 1756 тонн ангилан савласан адууны махтай холбогдох асуудлыг шийдвэрлүүлэхээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газарт шилжүүлсэн.
  • 3.Найман аж ахуйн нэгжийн агуулахад хадгалж байсан дулааны аргаар боловсруулсан 507.08 тонн мах лабораторийн шинжилгээгээр нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй гарсан тул хураан авч, зохих журмын дагуу шийдвэр гаргах, хяналт тавих үүрэг бүхий нийслэлийн зөвлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
  • 4.Хяналт шалгалтаар холбогдох дүрэм, журам, стандарт мөрдөөгүй, дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, эрх бүхий албан тушаалтны тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй 23 аж ахуйн нэгжид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 16 аж ахуйн нэгжийн эрхийг цуцалсан байна. Цагдаагийн байгууллагаас нэг аж ахуйн нэгжид хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Мэдээллийн үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Нэг талдаа төрийн хяналт буюу мэргэжлийн хяналт чухал. Нөгөө талдаа үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн үүрэг хариуцлага, дотоод хяналт маш чухал. Хууль, дүрэм журам, стандартаа мөрдөж ажиллах шаардлагатай. Ер нь цаашид бид уламжлалт хандлагаараа яваад байх юм уу, бизнес эрхэлж байгаа хэдэн аж ахуйн нэгжийн шүүмжлэлээс айгаад зогсоод байх юм уу. Нийт 3.5 сая хүн амынхаа хүнсний аюулгүй байдлыг хамгаалах юм уу. Энэ асуудалд бид шийдвэртэй арга хэмжээ авч ажиллана. Нэг хүн, нэг компанийн эрх ашиг бус нийтийн эрх ашиг чухал” хэмээн онцолсон.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18