БШУЯ: Ж.Соронзонг Монгол Улсын хууль болон МОХС-ийн санхүүгийн тайланд үндэслэн чөлөөлсөн

2022-09-07 444 0

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Монгол-Оросын хамтарсан Гуравдугаар сургуулийн захирал Жамба овогтой Соронзонтой хөдөлмөр эрхлэлтийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал гаргасан билээ.

Тус тушаалыг гаргахдаа Монгол Улсын холбогдох хуулиуд болон Монгол Оросын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээний тайлан дүгнэлтийг үндэслэл болгосон юм.

Энэ тушаалтай санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж тус сургуулийн эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл өнөөдөр БШУЯ-ны гадаа жагсаал зохион байгуулж байна.

Энэ бүх үйл явдалтай холбоотойгоор Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаалыг танилцуулж байна хэмээн Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Гарьд магнай”-н гоё дүрүүд

ЖИЖИГХЭН ХҮНЭЭС МУУ САНАА ГАРДАГ Б.Магсаржав гуайг найруулагч нь ямар ч сонгон шалгаруулалтгүйг

2025-11-07

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

2025-11-04

Хакүхо М.Даваажаргал “Баатруудын шагнал”-ын эзэн болов

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалд “Nippon Foundation” сангийнхан “

2025-10-30