Өрхийн орлого өмнөх улирлаас 1,700 төгрөгөөр нэмэгджээ

2022-09-06 1001 0

Үндэсний Статистикийн хорооноос эмхлэн гаргадаг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн судалгааны энэ оны хоёрдугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 244.6 мянган төгрөг буюу 15.9 хувиар, өмнөх улирлаас 1.7 мянган төгрөг буюу 0.1 хувиар нэмэгджээ.

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлогын хэмжээ хоёрдугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 мянган төгрөг буюу 0.2 хувиар, өмнөх улирлаас 60.2 мянган төгрөг буюу 5 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурахад тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 66.9 мянган төгрөг буюу 19.3 хувиар буурсан нь гол нөлөө үзүүлсэн гэж ҮСХ-ноос танилцууллаа.

Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, энэ оны хоёрдугаар улиралд 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 217 мянган төгрөг буюу 15.1 хувиар нэмэгджээ. Үүнд, цалин хөлсний орлого 178.9 мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 17.3 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Өрхийн сарын дундаж мөнгөн орлого өмнөх улирлаас 5.2 мянган төгрөг буюу 0.3 хувиар нэмэгдэхэд цалин хөлсний орлого 44.8 мянган төгрөг буюу 5.7 хувиар, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 9.8 мянган төгрөг буюу 11.7 хувиар өссөн нь нөлөөлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10