Их Британийн шинэ ерөнхий сайдаар консерватив Лиз Трасс тодорлоо

2022-09-06 537 0

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсоны залгамжлагчаар Лиз Трасс тодорлоо. 47 настай Лиз Трасс гадаад хэргийн сайдын алба хашиж байсан бөгөөд ерөнхий сайдад нэр дэвших нь тодорхой байжээ.

Тэрбээр Сангийн сайд Риши Сунактай өрсөлдөж, 57:43 харьцаатай ялалт байгуулжээ.

Өвлийн эрчим хүчний хямрал, ажил хаялт, эдийн засгийн уналт зэрэг олон асуудлыг тэр өвлөн авч байна. Хоёр сарын турш үргэлжилсэн сунгаанд  эдгээр асуудал үндсэндээ яригдаагүй юм. Лиз Трассыг өнөөдөр Шотландын Балморал шилтгээнд хатан хаан II Элизабет ерөнхий сайдаар томилно.

Трасс нийслэлд болсон арга хэмжээний үеэр Консерватив идэвхтнүүд болон хууль тогтоогчдод хандан үг хэлэхдээ болж өнгөрсөн удаан хугацааны уралдааныг түүхэн дэх хамгийн урт ажлын ярилцлагын нэг гэж хошигножээ. Лиз Трасс нь Маргарет Тэтчер, Тереза ​​Мэй нарын дараа тус улсын гурав дахь эмэгтэй удирдагч болж байгаа нь энэ.

Трасс энэ долоо хоногт ажлын төлөвлөгөөгөө зарлана гэжээ. Тэрбээр  татварыг бууруулж,  эрчим хүчний хямралыг даван туулах болно гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлж эхлэх аж. Иргэд IV улирл

2026-01-27

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15