03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл шүүх хуралдаан зарлахгүй

2020-03-10 854 0

Монгол Улсад коронавирүст халдвар (COVID-19) бүртгэгдсэнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нарт Шуурхай арга хэмжээ авах тухай албан бичиг хүргүүлжээ.

Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газар, Улсын онцгой комисс, тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагын шийдвэрт нийцүүлж шүүн таслах ажиллагааны зохион байгуулалттай холбоотой шийдвэр гаргах, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг тус албан бичигт дурдсан байна.

Шүүх хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл зарлахгүй байх, товлогдсон хуралдааныг хойшлуулах, шүүх хуралдааныг хойшлуулсан бол хэргийн оролцогчид нэн даруй мэдэгдэх зэрэг арга хэмжээ авахыг зөвлөв.

Мөн нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхийн цахим шуудангаар хүлээж авах, шүүхийн байранд халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахих, халдварын эрсдэлээс сэргийлэх талаар шүүхээр үйлчлүүлэгчдэд хандаж уриалга гаргах зэрэг чиглэлийг Тамгын газруудад өглөө.

ШҮҮХИЙН ТӨРӨЛЖСӨН АРХИВ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЦАГАА БОГИНОСГОВ

Коронавирүст халдвар (COVID-19) тархахаас урьдчилан сэргийлж Шүүхийн төрөлжсөн архив 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 8.30-15.30 цагт иргэдэд үйлчилгээ үзүүлэх болсноо мөн мэдэгдсэн байна. Хаяг: Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 31, Түшээ дээд сургуулийн байрны 4 дүгээр давхарт, Утас: 7000-7082

Эх сурвалж: ШЕЗ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг ашиглалтад орууллаа

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд 240 хүүхдийн ортой 108 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил

2025-11-27

Метро төслийн бүтээн байгуулалтыг дагаж 150.000 ажлын байр шинээр бий болно

Улаанбаатар хотын баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэл буюу хэвтээ тэнхлэг дагуу өдөрт дунджаар 347

2025-11-27

Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна

Нийслэлд хийгдэж буй авто замын бүтээн байгуулалтын асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаа

2025-11-27