МХЕГ: Япон улсын атомын энергийн агентлагийн төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцлоо

2022-09-01 550 0

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Тамгын газрын дарга Г.Мөнхцэцэг болон албаны бусад хүмүүс Япон Улсын Атомын энергийн агентлагийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвийн мэргэжилтнүүдтэй уулзаж, санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Тамгын газрын дарга Г.Мөнхцэцэг Япон Улсын Атомын энергийн агентлагаас 10 гаруй орны тэр дундаа Монгол улсын цөмийн энергийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Сургагч багш бэлтгэх хөтөлбөр” үр дүнгээ өгч байгааг онцлоод талархал илэрхийлэв.  Мөн МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох тус агентлагаас манай улсад хамтран хэрэгжүүлж буй хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөрийн үр дүнг танилцуулав.

Одоогийн байдлаар, Япон улсад зохион байгуулагдсан сургагч багш бэлтгэх “Ослын бэлэн байдал, хариу арга хэмжээ”, “Гадаад орчны хяналт, шинжилгээ” хөтөлбөр болон Цөмийн реакторын аюулгүй байдлын чиглэлийн олон улсын сургалтад Мэргэжлийн хяналтын байгууллагаас 9 улсын /ахлах/ байцаагч хамрагдаад байгаа юм. Эдгээр сургагч багшийн зохион байгуулсан үндэсний дагалдах сургалтуудад давхардсан тоогоор цөмийн болон цацрагийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж буй 50 орчим улсын байцаагч хамрагдаж, мэргэшсэн байна.

Уулзалтын үеэр талууд цаашид зохион байгуулах сургалт, хөтөлбөрүүдэд хамруулах улсын /ахлах/ байцаагчийн тоог нэмэгдүүлэх, гадаад орчны хяналтыг сайжруулах болон ослын бэлэн байдлыг хангах чиглэлээр хийж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: МХЕГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Амартүвшин: Аравдугаар сард сэтгэл зүйчийн үйлчилгээг давхардсан тоогоор 14600 суралцагч авсан байна

Нийслэл дэх Жендэрийн салбар хороо өнөөдөр хуралдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл

2025-11-07

Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна

Цас орсонтой холбоотойгоор халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион

2025-11-07

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

2025-11-04