Дуурийн дуучин Э.Амартүвшин Ардын жүжигчин цол хүртлээ

2022-08-26 712 0

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшинд Ардын жүжигчин цол хүртээлээ.

Ардын жүжигчин Э.Амартүвшин “Өнөөдөр миний амьдралд хэзээ ч мартагдахааргүй гайхамшигтай сайхан өдөр болж байна. Монголын ард түмэн Монгол улсын Ардын жүжигчин хэмээх нэр хүндтэй шагнал надад олголоо.

Багахан хөдөлмөрлөж, олон улсад эх орныхоо нэрийг гаргасныг маань өндрөөр үнэлж, энэхүү шагналыг олголоо гэж бодож байна. Монголынхоо нийт ард түмэн, төрүүлж өсгөсөн аав, ээж, гэр бүл, найз нөхөд, намайг таньдаг бүх хүмүүст маш их баярлалаа гэж хэлмээр байна.

Би бусдын адил хөдөө өвөө эмээгийндээ очиж, хонь, мал хариулж, морь унадаг хүүхэд байсан. Бага наснаасаа дуу хууранд дуртай хүүхэд байсан. Түүнийгээ дагаад, арван жилээсээ дуулж, эргэлт буцалтгүйгээр дуучин болохоор шийдэж, СУИС-д орж байсан.

Их сургуульдаа дуурь гэж ямар гоё зүйл байдгийг, олон улсын сонгодог урлаг гэж юу байдаг тухай ойлгож, амт шимтэнд нь ороод, одоо хүртэл үүнийхээ төлөө явж байна.

Энэ сайхан нэр хүндтэй шагналыг дааж, олон улсад Монгол улсынхаа нэрийг улам өндөрт өргөж явахын төлөө хичээнэ.

Миний хувьд уралдаан, тэмцээний нас дууссан. Одоо дэлхийн том театруудад мэргэжлээрээ дуулж байна. Дэлхийн чансаатай бүх л том театрт дуулсан. Маш завгүй хоёроос гурван жилээр төлөвлөгөө гарсан, дуурийн дуучнаар ажиллаж байна” хэмээлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Чамин Чука” тоглолт дээрээ 20 кг жинтэй дээлээр гоёжээ

Дуучин, СТА Э.Чулуунчимэг. “Хамгийн хөдөлмөрч”, “Хамгийн тууштай”, “Хамгийн олон удаа Монгол орноо т

2026-05-08

Сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Халтар царайт”-ын Стерлитад “хэт ойртсон” гэх шалтгаанаар цагдаад бороохойдуулж байжээ

Угаас хүн гэдэг амьтан хэн нэгнийг үлгэрлэн дуурайж басхүү хэн нэгний нөмөр нөөлгөөр өсөж өндийд

2026-04-28

Дорнын их найрагч Б.Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадам болно

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наад

2026-04-21