“Тусдаа засал хийнэ” гэж 15 настай охиныг хүчирхийлсэн ламд 10 жилийн хорих ял оноолоо

2022-08-18 857 0

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 45 настай “Ө” гэгч айлд засал хийгээд буцахдаа 15 настай охинд нь “Тусдаа засал хийнэ” хэмээн машиндаа дуудсан байна. Улмаар шашны зан үйл хийлгэх нэрийдлээр бэлгийн ёс бус үйлдэл гаргаж, хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг өнгөрсөн тавдугаар сард гарсан. 

Тэгвэл уг хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан лам “Ө”-ийн гэм буруугийн шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. 

Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тодруулахад “Хэрэгт холбогдуулан шалгаж байсан “Ө”-г Эрүүгийн хуулийн 12.1.2.1-т зааснаар 10 жил хаалттай хорих ангид хорихоор шийдвэрлэсэн. Түүнчлэн хэрэг үйлдсэн автомашиныг улсын орлого болголоо” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10