Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хориглох эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ

2022-08-15 824 0

Энэ намар түгжрэлийн эсрэг зоригтой шийдвэр гаргаж ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр хотын удирдлагуудад сануулсан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хязгаарлана гээд олон жил ярьлаа. Энэ асуудлын тухайд талбай дээр жагсаж байгаа хэдэн хүнийг нийслэлчүүдийн эрх ашгийг бүтэн чөлөөлж байна гэж үзэх боломжгүй. Цахим ертөнцөд шуугиж байгаа хэдэн хүнийг Улаанбаатар хотын иргэдийг бүтэн чөлөөлж байна гэж үзэх боломжгүй.

Тийм учраас үүнийг тооцоо судалгаатай, нэгдсэн стандартаар, түүврийн аргаар нь судалгааг нь хийгээд, яг сонгууль шиг санал асуулга зохион байгуулах хэрэгтэй. Ингэж байж Улаанбаатар хот аврагдах тухай асуудал яригдана” гэлээ.

Нийслэлээс өнгөрсөн хавар авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний тухай санал асуулгыг иргэдээс авсан билээ. Уг санал асуулгад буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хугацаа тогтоож хориглох тухай асуухад иргэдийн 50.8 хувь нь дэмжээгүй байдаг.

Тэгвэл дээрх асуудлыг энэ сарын сүүлээр НИТХ-аар хэлэлцэж тодорхой шийдвэрийг гаргахаар болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10