Үрчлээ 35 наснаас ихсэж 60 насанд дээд цэгтээ хүрдэг

2022-08-14 968 0

Арьсаа сайн арчилж цэвэр байлгах нь үрчлээ үүсэхээс хамгаалах хамгийн сайн арга. 35 наснаас эхлэн хүний үрчлээ ихэсч 55-60 насны үед дээд цэгтээ хүрдэг байна. Гэхдээ хүн бүрт адилгүй нь мэдээж.

Хүн хөгшрөхөөр арьсны өөхөн давхарга багасаж, уян хатан чанар алдагдан тослог ялгаруулах чанар нь бараг үгүй болдог гэнэ. Нэгэнт хүн хөгшрөлтийг зогсоож чадахгүйгээс хойш үрчлээ үүсэнгүүт халуун бигнүүр тавих хэрэгтэй байдаг байна. Цэвэр алчуур юм уу тусгайлан бэлтгэсэн самбайг халуун усанд дүрж усыг нь сайн базаж үрчлээтэй газраа тавьж 2-3 минут байлгана. Дараа нь зөөлөн арчиж цэвэрлэх, эсвэл хүйтэн усаар шүрших хэрэгтэй. Түүнчлэн давстай усаар арчих нь сайн байдаг ажээ. Давстай усаа найруулахдаа нэг аяга буцалсан усанд цайны халбагаар нэг хоолны давс хийж бэлтгэнэ.

Yрчлээ үүсэж эхэлсэн үед өдөр бүр 5 минут гарын хурууны өндгөөр зөөлөн тогшин иллэг хийж цусны эргэлтийг сайжруулж, арьсыг чийрэгжүүлбэл сайн байдаг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Баатар эх” цол хүртсэн 15 хүүхдийн эхэд нэг сая рублийн мөнгөн урамшуулал олгоно

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путин 15 хүүхэд төрүүлж өсгөсөн Надежда Александровна Рог

2026-10-23

Танилц: Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан арга хэмжээний хөтөлбөр

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ой буюу “Нийслэлийн өдөр”-и

2026-10-22

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02