Дональд Трампын гэрээс 20 орчим хайрцаг нууцын зэрэглэлтэй баримт бичгийг хураажээ

2022-08-14 410 0

Холбооны мөрдөх товчооны ажилтнууд даваа гарагт Ерөнхийлөгч асан Дональд Трампын Флорида дахь эдлэнд нэгжлэг хийсэн тухай ихээхэн дуулиан тарьсан. Тэгвэл энэ нэгжлэгийн үеэр хураагдсан бичиг баримтууд дундаас 11 багц нууц баримт бичиг, түүний дотор “маш нууц” зэрэглэл бүхий хэд хэдэн баримт гарсан болохыг нотолж, АНУ-ын хууль зүйн яам өнгөрсөн баасан гарагт уг материалуудын жагсаалтыг дэлгэсэн байна.

Мөн тухайн нэгжлэгийг хийх эрх олгосон Холбооны шүүгчийн гарын үсэг бүхий зөвшөөрлийн бичгийг бас ил болгожээ. Тодруулбал, “Уолл стрит жорнал”-д мэдээлснээс үзвэл, нэгжлэгийн үеэр бичиг цаас, гэрэл зураг, гар бичмэлүүд зэрэг 20-иод хайрцаг зүйл хураагдсан.

Тэдгээрийн дотор, Трампын ойрын хамтран зүтгэгч Рожер Стоунд Ерөнхийлөгчийн өршөөл үзүүлэх зарлигийн эх, Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны талаарх мэдээлэл зэрэг янз бүрийн түвшний нууцлал бүхий материал ч байжээ.

Дональд Трампын тухайд, өмнөх зарим ерөнхийлөгч нарын адилаар Цагаан ордноос явахдаа хувийн архивдаа албаны нэг хэсэг баримт материалыг авч явжээ. Хуулиараа, хуучин ерөнхийлөгч нарын баримт бичгүүдийг хадгалах эрх үүрэгтэй Үндэсний архивын газраас Ерөнхийлөгч асныг нууцад хамаарах материалуудыг архивд хүлээлгэж  шаардсан юм байна.

Гэвч энэ үйл явц хэт удааширсан тул Үндэсний архивын газраас энэ оны эхэнд Холбооны прокурорын газарт хандсан гэж “Ассошиэйтед пресс”-ийн мэдээнд дурдсан байна.

Трампын өмгөөлөгчид энэ тухайд, ерөнхийлөгчийн албан тушаалаас буухаасаа өмнө тэрээр бүрэн эрхийнхээ дагуу тэдгээр баримт бичгүүдийг нууцын зэрэглэлээс гаргах зорилготойгоор ашиглаж байсан гэдэг тайлбар өгч байгаа гэнэ.

Харин Дональд Трамп өөрөө энэ тухайд баасан гарагт хийсэн мэдэгдэхдээ, эдлэнд нь нэгжлэг хийх үеэр хураагдсан бүх баримт бичиг нэгэнт нууцлалаас гарсан байсан гэж дурдаад, “ХМТ-ны ажилтнууд Мар-а-Лаго дахь эдлэнд нь дайран орж, улстөр хийлгүйгээр тэр баримт бичгүүдийг хүссэн цагтаа авч болох байсан” гэж мэдэгджээ. Мөн баримт бичгүүдийг зохих шаардлагын дагуу, давхар цоож цуурга бүхий хамгаалалттай газарт хадгалж байсан гэсэн байна.

Америкийн түүхэнд анх удаа Ерөнхийлөгч асны орон байранд сүр дуулиантай нэгжлэг хийсэнд Трамп өөрөө болон Бүгд найрамдах намын нэр нөлөө бүхий олон улстөрчид ихээхэн хилэгнэж, үүнийг 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохтой нь холбоотой хийгдэж байгаа ажил гэсэн байр суурь илэрхийлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18