Т.Мөнхзул шатрын Их мастер цолны болзол хангалаа

2022-08-09 746 0

Үндэсний шигшээ баг, “Кайсса” клубын тамирчин олон улсын мастер Төрмөнхийн Мөнхзул эмэгтэй их мастер цолны болзол хангажээ.

Тэрээр уг цолны гурав дахь нормоо Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад биелүүлсэн байна.

Т.Мөнхзул нь 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийг эх орондоо авчирсан ба энэхүү амжилт нь одоогийн байдлаар Монголын шатрын түүхэн дэх цорын ганц тивийн чанартай медаль юм.

Түүнчлэн тэрээр 20 насандаа их мастер цолтны эгнээнд шилжсэн Монголын шатрын долоо дахь эмэгтэй их мастер болж байна. 

Дашрамд дурдахад, түүний аав, Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Д.Төрмөнх охиноо багаас нь шатрын спортод хөтөлсөн бөгөөд өнөөг хүртэл дасгалжуулагчаар нь ажилладаг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08

Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохи

2026-07-07

Монгол Улсын 21 дэх аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч салбартаа олон жил үр бүтээлтэй ажилл

2026-07-03