2021 онд боловсролын салбартай холбоотой 200 гаруй өргөдөл ирсний 110 нь гэмт хэргийн шинжтэй байжээ

2022-08-04 464 0

Боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох ажлын хэсгийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар байгуулаад байна. Хэдийгээр боловсролын салбарын үйл ажиллагааг дагнан судалсан судалгаа байхгүй боловч боловсролын салбарт хамааралтай судалгаанууд хийгддэг.

Тухайлбал 2015 оноос Авлигын индекс, Шударга байдлын үнэлгээг нэгтгэж, шинэ аргачлалаар авлига, шударга байдлын судалгааг хийсэн бол хүүхдийн шударга байдлын үнэлгээний аргачлалыг 2008 онд боловсруулан 2010 онд анхны судалгааг авсан байна.2021 оны шударга байдлын үнэлгээгээр яамдаас хамгийн өндөр үнэлгээ буюу 79.9 хувьтайгаар Эрчим хүчний яам тэргүүлж байгаа бол Боловсрол шинжлэх ухааны яам 72.2 хувьтай үнэлэгдсэн байна. Энэ нь улсын дунджаас 0.6 хувиар бага байна.

Авлигад хамгийн их автсан байгууллагууд ямар байгууллагууд байна вэ? гэсэн судалгааны асуулгад боловсролын байгууллагууд 2018 онд нэлээд өндөр буюу 41 хувьтай эрэмбэлэгдэж байсан бол 2019, 2021 онуудад 8.1-8.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 2021 онд гадаад шударга байдал буюу иргэдээс өгч байгаа үнэлгээ сайжирсан үзүүлэлтүүд харагдаж байна. Үүнд, ил тод байдал, хариуцлагатай байдал, иргэдийн хувьд авлигын журмаар асуудлыг шийдвэрлэж болно гэсэн хувь нь буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Боловсролын салбарт ажиллаж буй багш, ажилтнуудын үнэлгээгээр хариуцлагатай байдал, дотоод хяналт, удирдах албан тушаалтнуудын манлайлал, үүрэг хариуцлага, үлгэрлэл муудсан гэж үнэлжээ.

Авлигатай тэмцэх газарт ирж байгаа өргөдөл, гомдол, мэдээллийг үйл ажиллагааны чиглэлээр авч үзвэл хүний нөөц, томилгоотой холбоотой өргөдөл гомдол хамгийн их хувийг эзэлж байна. Мөн хөрөнгө мөнгөний зарцуулалт, сургалтын чанар, төрийн албан хаагчийн үйл ажиллагаа, ёс зүйтэй холбоотой, албан бус төлбөр хураамжтай холбоотой гомдол их иржээ.

2021 оны өргөдөл гомдол, мэдээллийг төрлөөр нь авч үзвэл:

  • Ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө орлогын мэдээтэй холбоотой -81
  • Гэмт хэргийн шинжтэй-110
  • Төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах албан тушаалтны гаргасан шийдвэртэй холбоотой-6
  • Бусад зөрчил-6

Өргөдөл, гомдол, мэдээллийн хамаарах салбараар нь авч үзвэл:

  • Сургуулийн өмнөх боловсрол-45
  • Дээд боловсрол-36
  • Бага, дунд боловсрол-125

Гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдлыг ангилан авч үзвэл

  • Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан-38
  • Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх-24
  • Харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн-4
  • Мөрдөн байцаалтын хэрэг нээх-1 байгаа нь боловсролын салбарт гэмт хэргийн шинжтэй авлигын асуудлууд байсаар байгааг харуулж байна.

Авлигын гэмт хэрэг

  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай прокурорт хүргүүлсэн-3
  • Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн-28
  • Хэрэгт нэгтгэсэн-5
  • Хэрэг бүртгэлтийг хаах саналтай прокурорь хүргүүлсэн-13
  • Харьяаллын дагуу шилжүүлэх-2

Авлигын гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдлын 60-70 хувь нь эрүүгийн хэргээр шийдвэрлэгдэж байгаа нь гомдол мэдээлэл үндэслэлтэй байгааг илтгэж байна. Иймд боловсролын салбарын шударга байдлын асуудал нэлээд анхаарал татсан асуудал болж байгаа учраас 2022-2023 оны хичээлийн жилд анхаарал хандуулан ажиллана хэмээн Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18