Т.Сүхбаатар: 123 дугаар ангид гарсан сүрьеэгийн эхний тохиолдол халдварын нууц үедээ цэргийн алба хаахаар ирсэн

2022-07-25 955 0

Зэвсэгт хүчний 123 дугаар ангид гарсан сүрьеэгийн халдварын талаар ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Т.Сүхбаатар мэдээлэл хийлээ.

Т.Сүхбаатар “Зэвсэгт хүчний 123 дугаар ангид гарсан сүрьеэгийн анхны тохиолдол энэ оны гуравдугаар сард оношлогдсон. Тухайн хугацаат цэргийн алба хаагч нь цэргийн албанд ирэхээсээ өмнө үеэлтэйгээ хамт амьдардаг байсан бөгөөд үеэл нь уушгины олон давталттай сүрьеэгээр өвдсөн байсан гэдэг нь тархвар зүйн судалгаагаар тогтоогдсон.

Эхний энэ тохиолдол нууц үедээ байхдаа цэргийн албанд ирээд, улмаар гуравдугаар сард уушгины сүрьеэ болж идэвхжиж, Зэвсэгт хүчний 123 дугаар ангид анхны тохиолдол болж бүртгэгдсэн.

Үүнтэй холбоотойгоор бид 4, 5, 6 дугаар сард Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаныхантай хамтран гурван удаагийн тандалтын ажиллагаа хийсэн.

Сүүлийн тандалтын ажиллагаагаар буюу долдугаар сарын 3-10-ны хооронд хийсэн тандалтаар нууц үедээ явж байгаа буюу идэвхгүй хэлбэрийн сүрьеэгийн 24 тохиолдол оношлогдсон. Тухайн тохиолдлууд нь дүрс оношилгоо, рентген зураг болон халдвар үүсгэгч илрүүлэх шинжилгээгээр батлагдсан гэсэн үг. Гэхдээ дээрх тохиолдлууд нь сүрьеэгийн идэвхгүй хэлбэр буюу нууц үедээ оношлогдсон халдвар гэдгийг дахин хэлье.

Эрүүл мэндийн сайдын тогтоолоор сүрьеэгийн халдвартай ойрхон, голомтод байсан хүмүүсийг  эмчилгээнд заавал хамруулах ёстой. Энэ нь цаашид уушгины идэвхтэй хэлбэрийн сүрьеэ болохоос сэргийлж авч буй арга хэмжээ. Тиймээс үлдсэн хугацаат цэргийн алба хаагчдыг урьдчилан сэргийлэх тунгаар эмчилгээнд оруулж байгаа.

Бид наймдугаар сарын 15-аас дараагийн шаардлагатай эмчилгээ, оношилгооны бүлгийг ажиллуулна. Үүнээс хойш сүрьеэгийн тархалт харьцангуй хумигдах буюу идэвхгүй байгаа үед нь оношилж, эмчилж байна” гэсэн юм.

Манай улс сүрьеэгийн өндөр тархалттай дэлхийн 30 орны нэгд тооцогддог. Сүрьеэгийн нэг идэвхтэй тохиолдлын цаана 20-25 халдвар бүртгэгддэг байна. Монголд жилд сүрьеэгийн 3,000-4,000 тохиолдол бүртгэгддэг бөгөөд энэ нь халдварт өвчин дотроосоо нас баралт, эрсдэл өндөр байдаг өвчин аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Анхан шатны ЭМБ-уудад олгох санхүүжилтийг иргэний нас, оршин суугаа байршлаас хамааран тооцно

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, арга, журам шинэчлэгдэж, Эр

2026-04-16

Улаанбурхан өвчний тохиолдол 14.5 мянга болж, 17 хүн нас баржээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.562 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11759, о

2026-04-06

“Дэлхийн аутизмын өдөр”-ойлгож, хайрлаж, хүндэлцгээе!

“4 сарын 02” энэ өдөр бол “Дэлхийн аутизмын өдөр” юм. Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс бо

2026-04-02