Ирэх сарын 06, 07-нд Хүй долоон худагт Даншиг наадам болно

2022-07-26 245 0

“Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмыг наймдугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Хүй долоон худагт хийх гэж байна.

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй баяр бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ юм.

Жил болгоны наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохиогддог тус арга хэмжээний үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, шашин соёлын үзэсгэлэн худалдаа зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болдог.

Мөн хүчит 256 бөх барилдан, даага, их нас болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны үзүүлбэр зохион байгуулна.

Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь даншиг наадмын гол онцлог. Цамын үеэр Очирваань бурхан болон уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарьд, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрүүдэд хувирсан 120 гаруй цамчид хамгийн дэлгэр том баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён дотоод агуулгын хувьд гүнзгий гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг.

Энэхүү наадам нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд хамтран даншиг наадмыг зохион байгуулна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын начин цол хүртсэн Ө.Батзулын цолыг 2 өрөө байраар мялаалаа

Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд тав давж улсын начи

2022-09-30

Бооёо буюу гавьяат Н.Ариунболд Хүүхэд залуучуудын шинэхэн театрыг даргална

Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар нийслэлийн Сонгинохайрхан дүүр

2022-09-30

“Дайрлага” УСК 09-р сарын 23-аас БҮХ IPTV- гээр

Бодит явдлаас сэдэвлэн бүтээв Найруулагч Ц.Хүсэлбаатарын ээлжит бүтээл “Дайрлага” УСК БҮХ IPTV б

2022-09-20