Шуурхай: Монгол Улсад ирсэн Франц иргэнээс коронавирүс илэрлээ

2020-03-10 1058 0

2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд ирсэн Франц улсын иргэнээс урьдчилсан шинжилгээгээр шинэ төрлийн коронавирүс илэрчээ.
Дээрх иргэн нь Францын хөрөнгө оруулалттай “Арева” компанид ажилладаг гэх ба Улаанбаатараас Дорноговь аймаг руу явжээ.

Нөхцөл байдалтай уялдуулан Улсын онцгой комисс өнөө өглөө 06:00 цагт хуралдаж өнөөдрөөс буюу 03 сарын 10-16 өдрийг хүртэл хот хоорондын хөдөлгөөнийг зогсоолоо. Хот хоорондын зорчигч тээвэр болон агаарын нислэг ч үүнд хамаарч байгаа юм.

Эрүүл мэндийн сайд Сарангэрэлийн мэдээлснээр тухайн франц иргэнд “Танд шинж тэмдэг байна” гэдгийг анхааруулж, 14 хоног өөрийгөө тусгаарлахыг хүссэн ч ийм арга хэмжээ аваагүй байна. Улмаар уг иргэнтэй Улаанбаатар хотод 40, орон нутагт 80 гаруй хүн уулзаж, ойр байсан байна. Эдгээр хавьтал гэгдэж буй бүх хүмүүсийн мэдээлэл байгаа юм байна. ХӨСҮТ-ээс хоёр баг 03 сарын 10-ны 04 цагт тус аймаг руу хөдөлсөн байна.

Шинэ төрлийн коронавирүсийн анхны тохиолдол Монголд илэрч, эхний шинжилгээний хариу баталгаажсан талаарх харамсалтай мэдээлэл хүргэж байгаа ч Улсын онцгой комиссын шийдвэрийг дагаж, илүү эмх цэгц, болгоомж сэрэмжтэй байхыг нийт иргэддээ анхааруулъя.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07