Б.Бямбадорж: Халдварын 290 тохиолдол бүртгэгдлээ, тархалт хичээл эхлэх үеэр нэмэгдэх хандлагатай байна

2022-07-19 908 0

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж коронавирус болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн долоо хоногоос 15 хувиар нэмэгдсэн. Вирусийн хувилбарын шинжилгээ хийхэд омикроны BA.4, BA.5 хувилбар бүртгэгдсэн. Ханиах, халуурах, хоолой өвдөх гэх мэт ерөнхий шинж тэмдэг илэрч байгаа.

Долдугаар сарын 18-нд 290 тохиолдол бүртгэгдлээ. Томуу, томуу төст өвчний халдвар мөн буурахгүй байна. Тухайлбал, амбулаторийн үзлэгийн 9.1 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа юм” гэлээ.

Нөхцөл байдалтай холбоотойгоор олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатай байна. Мөн нэмэлт дөрөвдүгээр тунд хамрагдах хэрэгтэй байгаа юм. Гуравдугаар тунд нийслэлийн зорилтот иргэдийн 54 хувь нь хамрагдсан бол дөрөвдүгээр тунд таван хувь нь хамрагджээ. Вакцины нөөц хангалттай байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 33 цэг ажиллаж байна. Мөн хичээл эхлэх үеэр халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгаа”-г хэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дуулахад тархи илүү эрчимтэй ажиллаж, ой санамж сайжирдаг

Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд тун сайнаар нөлөөлдөг байна. *Дуулах нь хүний биед “тохир

2026-07-03

Дэд профессор, генетикч Ж.Хулан: Хор гадагшлуулдаг ген гэмтсэнээс болж хавдар бий болдог

Дэд профессор, генетикч Ж.Хулангийн ярилцлагыг Н.Нацагдоржийн сийрүүлснээр хүргэж байна. Хүн бол

2026-07-02

Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж эхэллээ

Өнөөдрөөс иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сан

2026-06-16