Сүхбаатар аймаг 80 жилийн ойдоо зориулж 12.2 метр өндөр Бурхан багшийн хөшөө босгожээ

2022-07-18 1037 0

Энэ жил таван аймгийн тэгш ой тохиож байна. Тэдний нэг нь Сүхбаатар аймаг. Тус аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн санаачилгаар аймгийнхаа 80 жилийн ойд зориулан Бурхан багшийн хөшөө бүтээхээр болжээ. Улмаар хөшөөнийхөө шүншигийг шинийн 15-ны билэгт сайн өдөр өргөж, хөшөөг залсан байна.

Хөшөөний нээлт аймгийн 80 жилийн ойг тэмдэгдэх өдөр буюу энэ 29-нд болох юм байна. Түүнээс наана тохижилтын ажлыг нь хийж байгаа ажээ.

Хөшөөг цагаан гантиг чулуугаар бүтээсэн бөгөөд 12.2 метрийн өндөртэй, 180 тонн жинтэй юм байна. Уг хөшөөг СТА сийлбэрчин Ц.Энхтайван, Д.Ганзориг, Н.Алтаншагай, Б.Батбаяр, Э.Олонтүлхүүр нар хамтран урлажээ.  

Хамаг амьтныг гэгээрүүлэх номыг номлон энэрэл нигүүслээр авран тэтгэхийг соёрхож буйг бэлгэдсэн бурхан багшийн дүрийг залсан цэцэрлэгт хүрээлэнг Баруун-Урт сумын Дөрвөлж толгойд байгуулж, аймгийнхаа түүхэн ойг тохиолдуулан нутгийн зон олондоо өргөн барьж буй гэдгээ төслийг санаачлагч, Нутгийн зөвлөлийн тэргүүн У.Отгонбаяр хэлжээ. 

Бурхан багшийн хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэн нь нийт нэг тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй бөгөөд аймаг орон нутгийн төсвөөс нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03