Б.СЭР-ОД 26, Ц.БЯМБАЖАВ 42 дугаар байрт орлоо

2022-07-18 583 0

“Орегон-2022” Хөнгөн атлетикийн ДАШТ-ий марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн төрөлд манай гурван тамирчин оролцож, Б.Сэр-Од 2:11:39 амжилтаар 26 дугаар байр, Ц.Бямбажав 2:14:44 амжилтаар 42 дугаар байрт орлоо.

Харин Д.Гантулга 30 гаруй км туулсны дараа замаас гарч, барианд орж чадсангүй. Цаг агаар үүлэрхэг, харьцангуй сэрүүвтэр, цельсийн 16 градус дулаан, 79 хувийн чийгшилтэй байсан ч 33 орны 63 тамирчин гараанаас гарч, 54 нь барианд орлоо. Марафоны амжилт ганц цагаар агаараас бас хамааралтай биш гэдгийг харуулсан жишээ. Тухайн замын онцлог, хамт гүйж буй тамирчдын хэмнэл, өөрийн хэмнэлээ алдахгүй байх, хугацаа, зайгаа хуваарилах, бусдын хэмнэлийг алдагдуулах зүгээр л нэг гүйх биш тархиндаа бас “шатар тоглож” явах хэрэгтэй болдог. Тэр олон километрийг өндөр жигд хурдтай туулаад ирж байхдаа усны цэгийн хажуугаар усаа шүүрч авах боломжгүй шахуу л дайраад өнгөрч байна гэхээр л бас нэг юм хэлж байгаа хэрэг.

Өнөөдрийн марафоны цаг бол их өндөр гарч байна. Олимп, дэлхий, томоохон марафонд 2 цаг 10 минут дотор гүйхэд эхний 10-т бараг л ороод ирдэг. Гэтэл өнөөдөр 2:10 гүйсэн хүн эхний 20-д арай гэж багтаж байна.

Эхний хоёр байрт Этиофийн марафон ирлээ. Тамират Тола 2:05:36 гүйж, ДАШТ-ий рекордыг ( дэлхийн рекорд биш шүү, тэмцээнийх) шинэчлэв. Мөнгөн медалийг М. Геримеу 2:06:48 амжилтаар, хүрлийг Бельгийн Башир Абди 2:06:48 амжилтаар хүртлээ.

Ц.Энхтүвшин, Таван цагариг сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий мөнгөн медальт тамирчдад 500 сая төгрөг олгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар Улаанбаата

2025-07-02

“The HU” хамтлагийн Увс аймагт тоглох тоглолтын VIP суудал 1 сая төгрөгийн үнэтэй

Монголын Хүннү рок урсгалыг дэлхийд таниулсан “The HU” хамтлаг анх удаа орон нутгийн үзэгчдэд зориул

2025-07-02

Наадмын тасалбар 100-150 мянган төгрөгийн үнэтэй

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Баяр наадмыг

2025-07-01