Шатахууны үнэ өссөн нь худалдааны салбарын борлуулалтын орлого өсөхөд нөлөөлжээ

2022-07-18 901 0

Худалдааны салбарын борлуулалтын орлого 2022 оны эхний таван сард 12.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.2 (33.3%) их наяд төгрөгөөр өсжээ. 

Үүнд,

  • Шатахууны бөөний болон жижиглэн худалдаа 1.7 (67.4%) их наяд төгрөг,
  • Хүнсний бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа 459.2 (22%) тэрбум төгрөг,
  • Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа 180.2 (29.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны тавдугаар сард гурван их наяд төгрөг болж, өмнөх сараас 410 (15.6%) тэрбум төгрөгөөр өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10