Баярын өдрүүдээр 29 хүн нас барж, 15 хүн гэмтэж бэртжээ

2022-07-18 1032 0

Баяр, амралтын өдрүүд буюу энэ сарын 08-18-ны өдрүүдэд төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид аюулт үзэгдэл, ослын 36, объектын гал түймрийн 39, нийт 75 удаагийн дуудлагаар 17 иргэний амь насыг авран хамгаалж, 120 гаруй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Гал түймэр, аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 29 хүн /24 том хүн, 5 хүүхэд/ нас барж, 15 хүн /8 том хүн, 7 хүүхэд/ гэмтэж бэртжээ.

Тодруулбал, баяр, амралтын өдрүүдэд объектын гал түймэр, усны осол, зам тээврийн ослын дуудлагууд зонхилж, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид усны ослын 18 удаагийн дуудлагаар амь насаа алдсан 21 иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан, 20 иргэний цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн бол нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Эдгээр иргэдийн 18 нь том хүн, 3 нь хүүхэд байгаа юм.

Зам тээврийн ослын 5 удаагийн дуудлагаар ажиллаж, автомашины төмөр хийцэд хавчуулагдан амь насаа алдсан 2 иргэний цогцсыг гарган цагдаагийн байгууллагад, бэртэж, гэмтсэн 15 иргэний амь насыг авран хамгаалж, анхны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10