БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна

2022-07-18 921 0

Үндэсний их баяр наадмын өмнө манай хойд хөрш ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров Монгол Улсад айлчилсан.

Тэгвэл урд хөрш БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мөн манай улсад айлчлахаар төлөвлөжээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэхүү айлчлалын талаар хэлэхдээ “Энэ наймдугаар сарын сүүлээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна. Энэ үеэр яригдах гол асуудлуудад Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станцын асуудлыг эцэслэн шийдвэрлэх, хилийн боомтуудтай холбоотойгоор Бээжингийн өвлийн олимпын үеэр хийсэн яриа хэлэлцээнд гарын үсэг зурах асуудал багтаж байгаа. Ингэснээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил энэ намраас эхлэх боломжтой болно. Энэ намар ажлыг нь эхлүүлж чадсанаар таван жилийн дараа бүрэн ашиглалтад оруулна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06