Монголын говьд “Марсын судалгааны бааз” барих ажлыг ирэх жил эхлүүлнэ

2022-06-26 591 0

Олон улсын сансрын шинжлэх ухаан, технологийн хүрээлэн, сансрын нисгэгчдийг бэлтгэх бааз бүхий аялал жуулчлалын загвар хотыг Монголын говьд байгуулахаар ажиллаж буй “Mars V” төслийнхний урилгаар Марс Нийгэмлэгийн Ерөнхийлөгч доктор Роберт Зубрин Монгол улсад айлчиллаа.

Үүнтэй холбогдуулан доктор Роберт Зубриныг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хүлээн авч уулзжээ. Монголын говийн орчин нөхцөл яг Марс гараг дээр байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх бөгөөд ингэснээр сансар огторгуйд аялах аялал зөвхөн сансрын нисгэгчид бус, хүн бүрт нээлттэй болох боломжтой юм. Энэ нь манай улсын аялал жуулчлалын хөгжилд ч үнэтэй хувь нэмэр оруулах бөгөөд энэхүү байгалийн ховор зохилдлогоо зөвхөн Монголын говьд байгаа гэдгийг “Mars V” төслийн залуус онцолж байв.

Роберт Зубрин “Монголын говьд Марс гараг руу нисэх хүмүүсийг бэлтгэх сургуулилтын бааз, сансрын судалгааны чөлөөт бүс байгуулах болсон шалтгаан нь -42 хэм хүрдэг хамгийн хүйтэн говь зөвхөн Монголд байдаг. Энэ нь Марс гаргийн нөхцөл байдалтай ижил гэдгийг олон улсын эрдэмтэд баталсан” хэмээгээд ирэх жил буцаж ирэхдээ “Марсын судалгааны бааз” барих нүсэр ажлыг эхлүүлэхээр шийдээд байгаагаа хэлсэн байна.

Харин Шадар сайд С.Амарсайхан “Уг төслийг амжилттай хэрэгжүүлснээр технологийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдэж, цаашлаад Монгол Улсын эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэж харж байна. Монгол Улсын Засгийн газраас бүх боломжоор дэмжиж туслах болно” хэмээгээд “Мars V” багийнханд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ

Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээли

2025-12-05

Ирэх онд нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгана

Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулж, бодит хэмнэлт үүсгэ

2025-12-01

Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг ашиглалтад орууллаа

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд 240 хүүхдийн ортой 108 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил

2025-11-27