Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээжээ

2022-06-25 759 0

Улсын арслан Э.Оюунболд Үндэсний бөхийн барилдаанд барилдах эрхээ найман жилээр хасуулсан билээ. Тэрээр уг шийдвэртэй холбоотойгоор 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр спортын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. 

Арбитр шүүх 2022 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр шийдвэр гарсан. Шийдвэрт допингийн эсрэг дүрэм, олон улсын конвенцийг дагаж мөрдөх. Бөхийн холбооны дүрмийн 7.3.о-д заасан заалт олон улсын гэрээ, дэлхийн допингийн эсрэг дүрэмтэй нийцээгүй байгааг тогтоосон. Хоёрдугаарт, Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан гэх хэсгийг хүчингүй болгож, барилдах эрхийг нь сэргээсэн. 

Харин 2022 оны 06 сарын 23-ны өдөр Шүүхийн шийдвэр гарч Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээжээ. 

Шүүхийн шийдвэрт: 

“Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрын 2022 оны 4 сарын 28-ны өдрийн 22/011-02 дугаар шийдвэрээр Монголын Үндэсний бөхийн дүрмийн 7.3-ын “о”-д заасан заалт нь Монгол Улсын олон улсын гэрээ, Дэлхийн допингийн эсрэг дүрмийн холбогдох заалттай нийцээгүй болохыг тогтоож, Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн 2021 оны 12 сарын 06-ны өдрийн 05 тоот тогтоолын “Давтан допингийн зөрчил гаргасан Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр” гэсэн хэсгийг хүчингүй болгож, барилдах эрхийг сэргээж шийдвэрлэсэн. 

Иймд Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээж, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг мэдэгдье” гэсэн байна. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“1000 төгрөг төлөөд тухайн өдрөө дөрвөн удаа зорчдог зохицуулалт хэвээрээ”

Энэ сарын 02-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн автобусанд байршуулсан хоёр төхөөрөмжийг нэгтгэн нэг

2026-05-04

ҮСХ: Улсын хэмжээнд гурван ихэр 315, дөрвөн ихэр 24 байна

Үндэсний статистикийн хорооноос 2025 оны байдлаар улсын хэмжээнд  18 хүртэлх насны нийт 18,249 ихэр

2026-05-01

Prius, Aqua зэрэг авто машинууд “Ногоон дугаар”-т хамрагдахгүй

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд цахилгаан хөдөлгүүртэй авто машины хэр

2026-05-01