Монгол хэл бичгийн хоёр удаагийн шалгалтад тэнцээгүй 1180 сурагч ИДС-д элсэн суралцах боломжгүй

2022-06-25 806 0

2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар явагдаж байна. Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуульд  Боловсролын үнэлгээний төвийн удирдлагууд ЭЕШ-ын явцын талаар мэдээлэл хийх үеэр Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат:

“Шалгуулагчийн дүн оноог өмнөх жилүүдэд батламж хуудсаар олгодог байсан бол энэ жил цахимаар олгоно. Зургаадугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Боловсролын үнэлгээний төвийн сайт руу хандаж, батламж хуудсаа онлайнаар хэвлэж авч болно. Мөн ТҮЦ машинаас батламж хуудсаа хэвлэн авах боломжтой. 28-наас эхлэн бүх ИДС-иудын бүртгэл онлайнаар эхэлнэ.

Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400-гаар тогтоож, хоёр удаагийн шалгалт авахад босго оноогоо даваагүй 1180 сурагч байна.

Эдгээр шалгуулагчдын хувьд өөрсдийн сонгосон хичээл дээрээ ЭЕШ-даа асуудалгүй орж болох боловч энэ хичээлийн жилдээ ИДС-д элсэн суралцах боломжгүй. Монгол хэл, бичгийн шалгалтдаа дахин орж, тэнцэх ёстой.

Төлөвлөгөөний дагуу шалгалт хэвийн явагдаж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр

2026-07-07

Вьетнам улсын Морьт цагдаагийн албанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн 20 монгол адууг эх оронд нь авчирлаа 

Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааны

2026-07-07

Энэ сарын хүүхдийн мөнгийг 7 дугаар сарын 8-нд олгоно

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2026 оны долдугаар сард олгох нийгмийн халамжийн тэ

2026-07-02